Ашиглах заавар

1. Багцаа авна

Нүүр хуудаснаас багцаа сонгож, утасны дугаараа оруулаад QPay-ээр төлнө. Төлбөр баталгаажмагц таны хувийн хуудас нээгдэнэ. Энэ хуудсыг bookmark хийж хадгалаарай.

2. Апп суулгана

  • Android: Google Play-аас Hiddify суулгана. Хятадад байгаа бол аппыг манай сайтаас татна.
  • iPhone, iPad: App Store-оос Hiddify эсвэл Streisand суулгана. Хятадын бүсийн Apple ID дээр эдгээр апп байхгүй тул Монгол эсвэл өөр бүсийн Apple ID ашиглана.
  • Windows, Mac: hiddify.com сайтаас компьютерын хувилбарыг татна.

3. Холбоосоо нэмнэ

Хувийн хуудсандаа "Hiddify-д нээх" товчийг дарна. Нээгдэхгүй бол холбоосоо хуулаад Hiddify-н "+" товч, "Clipboard-аас нэмэх" сонголтыг ашиглана. Компьютер дээр хувийн хуудасны QR кодыг уншуулж болно.

4. Асаана

Hiddify дээр том товчийг дарж холбогдоно. Аппаа асаалттай байлгахад бүх апп, вэбсайт ажиллана.

Холболтоо дахин тохируулах

  1. Профайлаа шинэчлэх. Hiddify-д профайлын хажууд байгаа шинэчлэх (↻) товчийг дарна. Сервер солигдсон үед энэ хангалттай.
  2. Өөр сервер сонгох. Нэг сервер ажиллахгүй бол жагсаалтаас өөрийг сонгоно.
  3. Дахин нэмэх. Профайлаа устгаад хувийн хуудаснаасаа "Hiddify-д нээх" товчийг дахин дарна.
  4. Утас сольсон бол шинэ утсандаа апп суулгаад хувийн хуудсаа нээж холбоосоо нэмнэ.
  5. Холбоос бусдад алдагдсан бол бидэнтэй холбогдоорой. Хуучин холбоосыг хааж, шинийг үүсгэж өгнө.