Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026.11.02

1. Үйлчилгээ

TengerNet нь хэрэглэгчид төлбөртэй хугацаанд нь хамгаалалттай интернэт холболт үзүүлнэ. Багц бүрийн хугацаа, дата хэмжээг вэбсайтад заасны дагуу олгоно.

2. Төлбөр, хугацаа

  • Төлбөрийг QPay-ээр урьдчилан төлнө. Төлбөр баталгаажмагц үйлчилгээ автоматаар идэвхжинэ.
  • Сунгасан хоног одоогийн дуусах өдөр дээр нэмэгдэнэ. Хугацаа дууссанаас хойш 2 хоног холболт хэвээр ажиллана.
  • Сарын 50 GB дата сар бүрийн 1-нд (Улаанбаатарын цагаар) шинэчлэгдэнэ. Нэмэлт дата тухайн сарын эцэс хүртэл хүчинтэй.

3. Ашиглалт

  • Хувийн холбоос зөвхөн таны хэрэглээнд зориулагдсан. Бусдад дамжуулах, худалдахыг хориглоно.
  • Хууль бус үйлдэл, спам, бусдын сүлжээ, системд халдах зорилгоор ашиглахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд үйлчилгээг буцаан олголтгүйгээр зогсооно.
  • Хэрэглэгч өөрийн байгаа улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүргийг өөрөө хариуцна.

4. Буцаан олголт

  • Үйлчилгээ төлбөр төлөгдмөгц автоматаар идэвхжиж, шууд хэрэглэгдэх боломжтой болдог тул төлсөн төлбөрийг мөнгөөр буцаан олгохгүй.
  • Багцыг хугацаанаас нь өмнө цуцлах, ашиглаагүй хоног, дата, нэмэлт дата багцын төлбөрийг буцаан олгохгүй, бусад хэрэглэгч рүү шилжүүлэхгүй.
  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөний улмаас хаагдсан холболтын төлбөрийг буцаан олгохгүй.
  • Төлбөр төлөхөөсөө өмнө багцын хугацаа, дата хэмжээ, ашиглах төхөөрөмжийн нөхцөлтэй танилцана уу. Асуух зүйл байвал урьдчилан бидэнтэй холбогдоорой.

5. Үйлчилгээний тасалдал, нөхөн олговор

  • Манай сервер, системийн доголдлоос болж үйлчилгээ 24 цагаас дээш тасалдсан бол тасалдсан хоногийг таны багцын хугацаан дээр нэмж нөхөн олгоно.
  • Таны интернэт, утас, төхөөрөмж, апп, эсвэл тухайн улсын сүлжээний хязгаарлалт, интернэт үйлчилгээ үзүүлэгчийн хаалтаас үүдсэн удаашрал, тасалдал нь нөхөн олговрын үндэслэл болохгүй. Ийм үед бид өөр сервер, тохиргоогоор холболтыг сэргээхэд туслана.
  • Нөхөн олговор авах хүсэлтээ тасалдал гарснаас хойш 7 хоногийн дотор тусламж руу илгээнэ.

6. Өөрчлөлт

Энэ нөхцөлийг шинэчлэх бол вэбсайтад нийтэлнэ. Идэвхтэй багцын үнэ, хугацаа тухайн багцын хугацаанд өөрчлөгдөхгүй.